Эрүүл мэнд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд COVID-19 шинэ коронавирусын 109,842 тохиолдол дэлхийн хэмжээнд бүртгэгдээд байна. Эдгээрээс 3,793 нь сүүлийн 24 цагт нэмж бүртгэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар COVID-19 шинэ коронавирусын улмаас нас барсан хүний тоо 3,827-д хүрсний 227 нь сүүлийн 24 цагт нэмэгдсэн байна. Түүнчлэн нийт эдгэсэн хүний тоо 61,719 болж сүүлийн нэг хоногт 1,616-аар өсчээ. 

3-р сарын 9-ний өдрийн байдлаар ДЭМБ-аас өгсөн мэдээгээр шинээр дэлхийн 3 улс оронд COVID-19 шинэ коронавирус илэрчээ. Эдгээр нь Польш, Унгар, Словени улсаад байгаа юм. 

Дэлхийн улс орнууд COVID-19 шинэ коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд дор бүрнээ шаардлагатай арга алхам авч, урьдчилан сэргийлж байна. COVID-19-ийн халдварын тохиолдол өндөр байгаа Ази, Европ тивүүд, Ойрхи Дорнодын бүс нутгийн улс орнууд вирусийн тархалтыг хязгаарлах, халдвараас сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх арга алхам авч, хөл хорио карантин тогтоож, янз бүрийн арга хэмжээ авч байна.