Иргэд ирж буй 2022 оныг цар тахалгүй, эрүүл саруул байгаасай гэж хүсч байна

Нийгэм

Шинэ жил гарахад хүн бүр дотроо хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж, оны эхнээс тууштай шургуу ажиллана гэдэг бодолд автдаг. Бас өнгөрч байгаа оноо шүүн бодож, амжуулсан ажлаа эргэн нэг дүгнэцгээдэг. Цар тахал, хөл хорио гээд олон сорилттой тулсан эгэл жирийн иргэд 2021 оныг хэрхэн дүгнэж байгааг сонирхлоо. Иргэдийн төлөөллөөс ярилцлага авснаа одоо хүргэе.

 

2021 оныг хэрхэн өнгөрүүлснээ, үр бүтээлтэй ажилласан эсэхээ хүн бүр дотроо дүгнэж байна. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа цар тахал айл бүрийн амьдралд хагацал, хямрал авчирсан ч иргэд ирээдүйг, ирж буй шинэ оныг илүү сайхнаар харж байгаагаа бидэнд хуучиллаа. 

2021 онд иргэд цар тахлын улмаас хөл хорионд орж, албан байгууллага бүр үйл ажиллагаа хязгаарласан зэргээс шалтгаалан олон хүн ажилгүй, орлогогүй болсноос гадна сүүлийн хоёр жилийн хугацаанд улс орны эдийн засаг 5.6 хувиар агшсан гээд томоохон сорилтуудтай нүүр тулсан. Тэгвэл хэдхэн цагийн дараа солигдох 2022 оныг иргэд илүү гэгээлгээр харж, хүлээж байна.

Дэлхий нийтээрээ цар тахлаас ангижирсан, хүн бүр эрүүл саруул байхыг хүслээ. Мөн улс орны хөгжил ч илүү өөдөө хөгжин дэвжихийг хүсч байна.