Засгийн газраас өргөн барьсан шинэ сэргэлтийн бодлогыг гишүүд шүүмжиллээ

Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Хилийн боомтын шинэчлэл, хот хөдөөгийн хөгжил, эрчим хүчний бие даасан байдал зэрэг стратегийн чухал салбаруудыг өргөтгөхөөр төлөвлөжээ. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх зөвшөөрлийг засгийн газарт өгөх эсэхээ Улсын Их Хурал өнөөдрөөс хэлэлцэж эхэллээ.

Ковидын дараа Монгол Улс эдийн засгаа хэрхэн сэргээх, хөгжилд тушаа болж байгаа хэд хэдэн хүчин зүйлийг хэрхэн шийдвэрлэх гээд зургаан чиглэлд бодлогоо тодорхойлсон Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого гишүүдээс хатуухан шүүмжлэл хүртлээ. 

Монгол Улсыг хөгжүүлэх 500 гаруй урт дунд хугацааны хөгжлийн баримт бичиг байдаг ч биеллээ олсон нь ховор тул хэрэгжихгүй баримт бичгүүдийн нэг болох вий гэдгийг гишүүд сануулж байсан юм. Мөн шинэ сэргэлтийн бодлого зарим хууль тогтоомжтой зөрчилдөх асуудал үүсч байгааг хэллээ.

Ч.Хүрэлбаатар: Хувийн хэвшил бүрэн хийх боломжгүй зүйлийг төр булаацалдахаа болих хэрэгтэй

 

Шинэ сэргэлтийн бодлогоор тодорхойлсон зургаан чиглэлийн хамгийн эхэнд боомтын сэргэлт байгаа юм. Боомтуудын нэвтрэх хүчин чадлыг сайжруулж сэргээхээс эхлээд олон асуудлыг цэгцэлнэ хэмээн зорьсон.

Харин хоёрт, эрчим хүчний сэргэлт, гуравт, аж үйлдвэрийн сэргэлт, дөрөвдүгээрт хот хөдөөг хөгжүүлж эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор сэргэлтийн бодлогод тусгасан. Мөн ногоон хөгжилт төрийн бүтээмжийн сэргэлт гэж тодорхойлсон юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогыг батлах тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад засаж сайжруулах олон зүйл байгаа тул ажлын хэсэг байгуулах санал гарсан юм.

Т.Доржханд: Дэлхий нийт ковидын дараа аялал жуулчлал ярьж байхад манайх анхаарсангүй