Эрүүл мэнд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ази номхон далайн баруун бүсийн захирал Такаши Касай гишүүн орнуудын Эрүүл мэндийн сайд нартай цахимаар уулзалт хийлээ. Covid-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн тохиолдолд хэрхэн ажиллах зэрэг олон сэдвийг хөндсөн байна. Монгол Улсаа төлөөлж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцож байна. 

Covid-19 коронавируст халдварын асуудлаар ДЭМБ-ын Номхон Далайн баруун бүсийн улс орнууд долоо хоног бүр цахим уулзалт хийж байгаа. Цахим хурлаар улс орнууд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэдэг. Энэ дагуу ээлжит хурлыг зохион байгууллаа. Хуралд ДЭМБ-ын Номхон Далайн баруун бүсийн захирал Др Такэши Касай болон гишүүн улс орнуудын сайд нар оролцсон юм. Энэ үеэр  коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж байгаа улс орнуудыг мэдлэг туршлагаасаа хуваалцахыг хүслээ. Мөн шинэ төрлийн эм гарган авч байгаа гэдгийг хэлсэн юм.