ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.12.19/ Наран ургах, шингэх 08:38-17:01

Зурхай

2021.12.19, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 16. ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2021.12.19, Ням гараг

Наран ургах шингэх: 08.38-17.01

Үс засуулбал: Өвчин ирнэ

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.