"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдаа энэ сарын 25-наас эхэлнэ

Нийгэм

Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. 

Энэхүү арга хэмжээний үеэр орон нутгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү, цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах юм.