Дэлхийн 1-р дайнд үрэгдсэн баатруудын шарилыг Бельгид оршуулжээ

Үйл явдал

Бельгид Дэлхийн 1-р дайны үед амиа алдсан дайчдын шарилыг дахин нутаглуулжээ.

Бельгийн Тайн Кот оршуулгын газарт Дэлхийн 1-р дайны үед эх орныхоо төлөө тулалдаж явсанбаатарлаг дайчдын шарилыг цэргийн ёсоор хүндэтгэлтэйгээр нутаглуулсан байна. 

Дэлхийн 1-р дайны он жилүүдэд амиа алдсан дайчдын шарилыг 2018 онд барилгын инженерийн ажлын үеэр санамсаргүйгээр олжээ. Шинжээч мэргэжилтнүүд энэхүү олдворыг судлан шинжлээд Фландрийн баруун хэсгийн Пашендейлын дэргэд 1917 оны 10-р сард болсон тулааны үеэр амиа алдсан дайчдынх болохыг нь тогтоожээ. Улмаар эдгээр дайчдын шарилыг Тайн Кот дахь оршуулгын газарт бусад дайчдын дэргэд хүндэтгэлтэйгээр нутаглуулсан байна.