Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” ажлын хэсэг яг одоо хуралдаж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Монголын цагаар өнөөдөр үүрийн 05 цагийн орчимд шуурхай хуралдаан хийж БНХАУ, бусад оронд тархаж байгаа коронавирусын халдварт өвчний тархалтыг "Дэлхий Нийтийн Онцгой Байдал" зарласантай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна.