“Мисс Холокост” тэмцээнд 86 настай Салина Штайнфельд түрүүлжээ

Энтертэйнмент

Израильд Дэлхийн 2-р дайны үед еврейчүүдийг хяхаж хавчих үзлийн золиос болж, холокостын аймшигт он жилүүдийг биеэр туулсан эмэгтэйчүүдийн дунд “Холокостыг даван туулсан мисс” тэмцээн зохион байгуулжээ.

Нацистын дэглэмийн геноцидыг даван туулсан эмэгтэйчүүдийн дунд болдог гоо сайхны тэмцээнийг жил бүр зохион явуулдаг юм. 

Энэ жилийн “Мисс Холокост” тэмцээнд 86 настай Салина Штайнфельд түрүүлжээ. Тэрээр Румынд төрж өссөн ч дайны он жилүүдэд нацистын дайралтаас зугтан 1948 онд Израильд ирж суурьшжээ.

Израилийн Хайфа хотод болсон Холокостыг туулсан эмэгтэйчүүдийн тэмцээнд 79-90 настай хүмүүс оролцсон байна. Тэдний дотор Холокостыг биеэр мэдэрч, нацистын хорих лагерьт зовж зүдэрч байсан хүмүүс олон байгаа юм.

“Мисс Холокост” тэмцээнийг дайны хүнд он жилүүдэд залуу нас, гоо үзэсгэлэнгээ алдан, гайхуулж амжаагүй хүмүүст зориулан зохион байгуулах болж, хэдий залуу сайхан нас нь өнгөрсөн ч нас бол зөвхөн тоо гэдгийг харуулж, тэдэнд баяр баясгалан бэлэглэхэд оршиж байгаа юм.