Эрүүл мэнд

Коронавирусээс сэргийлэх нэг арга бол амны хаалт тогтмол хэрэглэж занших. Гэвч эмийн сангуудад амны хаалт байхгүй, мөн үнэтэй зарагдаж байгаа талаар иргэд цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Тэгвэл манай улсад эмнэлгийн зориулалттай амны хаалт үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр байна. Энэ үйлдвэр хоногт 40 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж, эмийн сангуудад нийлүүлж байна.  Маск өдөр бүр эмийн сангуудад нийлүүлэгдэх тул иргэд олноор нь нөөцөлж зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг тус үйлдвэрээс мэдээллээ.

Эмнэлгийн зориулалтын нэг удаагийн нөмрөг, улавч, малгай, амны хаалт үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч манай улсад ганц байдаг байна. Эднийх өдөрт 40 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэдэг гэлээ. Ер нь өдөртөө 100 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан үйлдвэрийн ажилчид гурван ээлжээр уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ. Үйлдвэрээс маск ширхэг нь 150 төгрөгөөр эмийн сангуудад нийлүүлэгдэж, иргэд эмийн сангаас 300 төгргөөр маск худалдан авах ёстой байна.

Маскийг тогтмол зүүх чухал ч гол анхаарал зүйл бол зөв хэрэглэх гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. 2-4 цаг тутамд амны хаалтаа сольж байх шаардлагатай гэлээ.

Амны хаалт эмийн сангуудад 300 төгрөгөөр худалдаалагдана. Үүнээс өндөр үнэтэй зарж байвал 11310005, 70353511 дугаарт мэдэгдэх ёстой байна.

ФЭЙСБҮҮК ШУУД