Литва Улс гадны дүрвэгсдийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдэж байна

Үйл явдал

Литва Улс Беларусьтай залгаа хилийн бүс дагуух харуул хамгаалалтаа чангатгаад байна. 

Литвын хилчид хэрвээ цагаач дүрвэгсэд улсынх нь хүлээр хүч түрэмгийлэн нэвтрэхийг завдвал хариу үйлдэл үзүүлж, дүрвэгсдийг таслан зогсоохоо мэдэгджээ. 

Литва улс өөрийн орны хилээр гадны хууль бус цагаач дүрвэгсдийг нэвтрүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байгаа юм. Балтийн тэнгисийн энэ улсын ерөнхий сайд Ингрида Шимоните-гийн мэдэгдсэнээр Литв, Польшийн хил дээр үүсээд байгаа дүрвэгсдийн хямрал Беларусийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна.

Лхагва гарагт Беларусь-Польшийн хилээр дүрвэгсэд хүчээр нэвтрэхийг завдсаны дараагаар Литв улс улсынхаа хил орчмын бүсэд онцгой байдал тогтоосон юм. Түүнчлэн хилийн бүс рүү цэргийн нэмэлт хүч илгээжээ.