Германы иргэд Берлиний ханыг нураасан үйл явдлыг дурсч байна

Үйл явдал

Германд энэ улсын түүхэн дэх чухал үйл явдлуудыг нэхэн дурслаа. Одоогоос 32 жилийн өмнө 1989 оны 11-р сарын 9-ний өдөр хоёр Германыг хооронд нь тусгаарлан, Баруун Зүүн Германы болгон хувааж байсан Берлины ханыг нурааж байжээ.

Түүнчлэн Берлины ханыг нураасан түүхэн өдрөөс гадна Болор шөнө, Шар айрагны бослого болоод Веймарын БНУ-ыг зарлан тунхагласан түүхэн олон үйл явдал давхацсаныг тэмдэглэжээ.  

Орчин цагт Германы иргэд Берлины ханыг нураасан үйл явдлыг дурсч байгаа ч бусад түүхэн үйл явдлуудыг төдийлөн санагалзахаа больсныг судлаачид тэмдэглэж байна. Тиймээс Берлин хотноо болсон арга хэмжээний үеэр Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер 11-р сард тохиодог улс орных нь түүхтэй холбоотой өдрүүдийг марталгүй нэхэн дурсч байхад уриалжээ. Герман улсыг капиталист социалист хоёр нийгэмд хуваан, хооронд нь тусгаарлан зааглаж Баруун болон Зүүн Герман болгон хувааж байсан Берлины ханыг1989 оны 11-р сарын 9-ний өдөр нурааж байжээ.

Мөн энэ 1923 оны 11-р сарын 9-нд Германы Мюнхен хотод Адольф Гитлерын тэргүүлж байсан бослогыг дарж, төрийн эргэлт гарахаас сэргийлж байжээ. Энэхүү үйл явдлыг түүхэнд Шар айрагны хувьсгал ч гэж нэрийддэг юм. Тэгвэл 1938 оны энэ өдөр нацистын Германд “болор шөнө” ажиллагаа явагдаж, 11-р сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө еврейн 267 сүм хийдийг галдан шатааж, 30 мянга гаруй еврей иргэнийг хоморголон баривчилж хорих лагериудад аваачиж байсан юм.

Германы иргэдийн дунд сүүлд явуулсан санал хураалтаар иргэдийн 31%-нь 11-р сарын 9-ний өдрийг улс орон нэгдсэн өдөр гэж дурсдаг бол ердөө 13% нь Болор шөнө ажиллагааг санаж, 3% нь 1918 онд Вермарын БНУ тунхагласан өдрийг нэрлэн, бараг дийлэнх нь энэ өдрийг ямар нэгэн түүхэн дурсгалт өдөр болохыг мартсан байжээ.