Эрүүл мэнд

Улсын нэгдүгээр төв эмнэлэг иргэддээ чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх дахин нэг тасгаа ашиглалтад оруулж дууслаа. Яаралтай тусламжийн тасгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвчтнүүдээ авчээ. Мөн өмнө нь байгаагүй амилахуйн хэсгийг нэмсэн байна. Яаралтай тусламжийн тасгаас гадна эмч мэргэжилтнүүдээ сургах сургалтын бааз, хурлын танхим зэргийг байгууллаа.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг дотоод орчноо сайжруулж, зохион байгуулалтаа шинэчилжээ. 21 аймаг 9 дүүргийн иргэдэд үйлчлэх яаралтай тусламжийн тасгийг өргөтгөж, хүчин чадлыг 2 дахин нэмжээ. Мөн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн хурал, сургалт, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах хурлын танхим ашиглалтад орж байна. Тоног төхөөрөмжийг шинэчилжээ. Дуу тусгаарлагч хана болон сүүлийн үеийн тоног төхөөрөмж зэргийг шийджээ. Засвар шинэчлэлийнажилтай салбарын сайд  Д. Сарангэрэл танилцлаа.

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВИЙН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Мөн сургалт эрдэм шинжилгээний төвийг ашиглалтад орууллаа. Энэ төвд оюутны номын сан, сургалтын танхимууд, онлайн төв, амралтын хэсэг, хувцас солих, хадагалах өрөө зэрэг дадлагажигч эмч нарт хэрэгтэй бүхнийг цогцоор нь шийджээ.