Афганистанд зэвсгийн наймаа цэцэглэж байна

Үйл явдал

Тэгвэл энэ хооронд Афганистанаас Америкийн цэрэг дайчдыг гаргаж, Холбоотны хүчин үйл ажиллагаагаа хумьснаас хойш энэ улсад зэвсгийн наймаа дэлгэрч, газар авч байгаа талаар мэдээлж байна. 

Афганистанд зэр зэвсгийн наймаа эрхлэгч Хан Мохаммад гэх хүний ярьснаар Америкийн цэргийнхэн улс орныг нь орхин гарснаас хойш улс оронд нь зэвсгийн наймаа илүү чөлөөтэй болжээ.

Кандагар мужийн өмнөд хэсгийн Панжвай дүүрэгт байрлах түүний дэлгүүрт бараа таваарын нэр төрөл олширч, худалдах, худалдан авах үйл явц хялбар болсон байна.

Түүний дэлгүүрт Америкт үйлдвэрлэсэн янз бүрийн буу, винтов, тэр дундаа М4, М16 винтов, их буу, сум, янз бүрийн зэвсгийн нэмэлт тоноглол хэрэглэл хүссэн загвараар байгаа гэнэ. Тэрээр буугаа Талибаны дайчдад худалдаж, ашиг орлого эргэлт ч нэмэгдсэн талаар ярьжээ.