22:00 цагаас хойш ажиллаж байгаа үйлчилгээний газруудын цагийг багасгана

Нийгэм

Оройн 22 цагаас хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн цагийн хувиарьт өөрчлөлт оруулах саналыг эрдэмтдийн багаас гаргаж УОК удахгүй шийдвэрлэнэ гэж мэдэгдлээ.

Учир нь шөнийн цагаар амны хаалтгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд халдвар ихээр тарааж байгааг онцоллоо. Мөн тамхи хоорондоо дамжуулан татсан залуусаас ч халдвар ихээр илрэх болжээ.

Тиймээс үйл ажиллагаа явуулж байгаа  үйлчилгээний газруудын ажиллах цагийг 22 цаг хүртэл байлгах санал гаргасан байна.

Хүнсний дэлгүүрүүд оройн 22 цаг хүртэл ажиллаж байхад амны хаалтаа авч үйлчлүүлэх ресторан пабууд 24 цаг хүртэл ажиллаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. УОК-оос удахгүй үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудын цагийн хязгаарыг хэрхэн шийдвэрийг гаргана гэж мэдэгдлээ.

Харин хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг уртасгах саналыг эрдэмтдийн баг гаргахгүй гэсэн юм.