Эрүүл мэнд

Олон жил далд хэлбэрт байж, тархалт нь нэмэгдсээр байсан тэмбүү өвчинтэй Монгол улс дайн зарласан. Үзлэг шинжилгээг өргөн хүрээтэй хийж байгаа юм. Энэ өвчин залуусын дунд түгээмэл байгаа нь тогтоогджээ. Мөн жилээс жилд тэмбүү өвчинтэй хүүхэд төрөх нь нэмэгджээ. Тийм учраас 30 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг шинжилгээнд хамруулахад 850 гаруй нь тэмбүү өвчтэй болох нь тогтоогдсон байна.

Тэмбүү өвчнийг илрүүлэх, халдвартай тохиолдлыг эмчлэх, хавьтагчдыг олох зэрэг олон ажил улс орон даяар үргэлжилж байна. Өнгөрсөн 4 сарын хугацаанд улсын хэмжээнд 210 гаруй мянган иргэнд үзлэг шинжилгээ хийжээ. Үзлэгээр 3682 тохиолдлыг илрүүлж, 1716 хавьтлыг илрүүлж, эмчлэн эдгэрүүлсэн байна. Насны хувьд идэр залуу болон 45 хүртэлх насныхан тэмбүү өвчлөх тохиолдол их байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Мөн төрөх насны эмэгтэйчүүд тэр дундаа жирэмсэн эмэгтэйгээс тэмбүү өвчний халдвар илэрчээ.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрөлхийн тэмбүүгийн халдвартай төрөх хүүхдийн тоо нэмэгдсэн байна.

2016 онд 19

2017 онд 25

2018 онд 29

 

2019 эхний 6 сарын байдлаар 25 тохиолдол бүртгэгджээ.  Улс орон даяар илрүүлэг шинжилгээг зохион байгуулж байгаа. Уул уурхайн салбарын болон тээврийн жолооч нарт хийсэн үзлэгээр 300 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлэн эмчилгээнд хамруулаад байгааг хэлж байна. Тэмбүү гурван удаагийн тарилгаар бүрэн эдгэрдэг өвчин юм байна. Тиймээс илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгэд идэвхитэй хамрагдахыг албаныхан онцолж байна. Хувь хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг чандлан нууцлах учраас өөрийгөө болон хавьтагчаа тогтоож илрүүлэг шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна. 

 ФЭЙСБҮҮК ШУУД