Эрүүл мэнд

БЗД-ийн 21-р хороонд 50 ортой нэгдүгээр шатлалын эмнэлгийн шав тавих ёслол боллоо.  21-р хорооллын хувьд хүн ам ихтэй. Сувилагчдын хувьд 3000 орчим иргэнд үйлчилж ачаалал өндөртэй ажилладаг. Тиймээс ачааллыг буурулуах иргэдийн цаг зав үйлчилэх хүрээг сайжруулах зорилгоор шинэ эмнэлгийн шав тавьлаа. 

БЗД-ийн 2,21,27-р хороод нь хүн амтай ихтэй хороодын нэг. Энэ ч утгаараа өрхийн эрүүл мэндийн төвүүд ачаалал ихтэй ажилладаг. Мөн 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж авахын тулд иргэд дүүргийн эмнэлгийн зориход хүрдэг. Харин шинэ эмнэлэг ашиглалтад орсноор эдгээр асуудлууд шийдэгдэх боломжтой болох юм.

Бүтээн байгуулалтын ажил өнөөдрөөс эхэлж, ирэх онд дуусах юм. Нийт 5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Мөн шинэ эмнэлэг нь дотроо хүүхдийн болон дотрын тасагтай. Үүнээс гадна эмнэлэг ашиглалтад орсны дараагаар  сувилагч, нарийн мэргэжлийн эмчийн тоог нэмэгдүүлнэ, ингэснээр эмнэлгийн чанар хүртээмжийг сайжрах юм.