Вакцины хоёр тунд хамрагдсан бичиг баримтаа цаасан дээр хэвлээд явахыг анхааруулж байна

Нийгэм

Өнөөдрөөс эхлэн орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдсэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах товчоодын ачаалал эрс нэмэгджээ.

Зарим иргэдийн хувьд хоёр тунд хамрагдсан бичиг баримтаа цаасан дээр хэвлээгүй утаснаасаа үзүүлэх гэж хугацаа их алдаж, ачаалал үүсгэж байгааг онцоллоо.Тиймээс үзүүлэх бичиг баримтаа цаасан дээр хэвлээд явбал товчоод дээр ачаалал үүсгэхээргүй байгаа юм аа.