Эрүүл мэнд

ХӨСҮТ-д төвлөрсөн ариутгал, нян судлалын лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Нийт 2 тэрбум 50 сая төгрөгийн өртгөөр ариутгал халдваргүйтгэлийн багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх, барилгын их засвар зэрэг ажлууд хийгджээ. Ийм шинэчлэлийг хийснээр эмнэлэг доторх халдварын эрсдэл эрс буурна гэж албаныхан үзэж байна.  

Эрүүл мэндийн салбарын хөгжил 5 үндэсний төсөл хөтөлбөр 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд хот хөдөөгийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагад халдварын тогтолцоог хянах болон эрүүл мэндийн хог хаягдлын зөв менежмент зэрэг томоохон хэд хэдэн ажлууд хийгдсэн. Эдгээр ажлуудын нэг болох ХӨСҮТ-д Төвлөрсөн ариутгал, Нян судлалын лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчилж, өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.

Хөтөлбөрийн хүрээнд ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторийг цогцоор шинэчилж, барилгад засвар хийжээ. Ингэснээр хоолны хордлогыг түргэн шуурхай оношилох боломж бүрдэж байна. Хамгийн чухал нь эмнэлэг дотор байх халдварын эрсдэл буурна тус эмнэлгийн удирдлагууд хэлсэн юм.