Эрүүл мэнд

ЭХЭМҮТ 90 жилийн хүүхдийн мэс заслын хөгжлийн түүхэндээ анх удаа орчин үеийн шаардлагын төвшинд хүрсэн мэс заслын хэсэгтэй боллоо. ЗГ , Сангийн яам, ЭМЯ-ны тусламжтайгаар улсын төсвийн хөрөнгө оруулалт нэг тэрбум төгрөгийн ЭХЭМҮТ-д анх удаа 1 дүгээр зэрэглэлийн иж бүрэн тоноглогдсон вакуумжсан мэс заслын хэсгийг ашиглалтад хүлээж аваад байна.

ЭХЭМҮТ 90 жилийн хүүхдийн мэс заслын хөгжлийн түүхэндээ анх удаа орчин үеийн шаардлагын түвшинд хүрсэн мэс заслын хэсэгтэй боллоо. ЗГ, Сангийн яам, ЭМЯ-ны тусламжтайгаар улсын төсвийн хөрөнгө оруулалт нэг тэрбум төгрөгөөр анх удаа ЭХЭМҮТ-д нэгдүгээр зэрэглэлийн иж бүрэн тоноглогдсон вакумжсан мэс заслын хэсгийг ашиглалтанд хүлээж аваад байна. Энэхүү мэс заслын өрөөнүүдийн хана, тааз, шал болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоосжилт үүсдэггүй, цахилгаанждаггүй, нянгийн эсрэг бактер үрждэггүй, цэвэрлэхэд хялбар тусгай зориулалтын материалаар хийгдсэнээрээ онцлог. Мөн тус өрөөний агаарыг 4 шатлалт шүүлтүүрээр шүүж, бактерийг устган халдваргүйжүүлдэг хепафильтер суурилагдсан. Ингэснээр агаарыг тасралтгүй 99.99 хувь цэвэршүүлдэг гэж танилцууллаа.
Хүүхдийн вакумжсан мэс заслын тасаг нийт 261 м2 талбайтай. Иж бүрэн тоноглогдсон мэс заслын өрөө, цэвэр багаж материалын өрөө болон бохир зүйлс гаргах өрөө, эмч нар усанд орох өрөө техникийн өрөө зэргийг шийдэж өгчээ. Бүрэн вакумжсан хамгийн сүүлийн дэвшилтэт технологи бүхий өрөөнд зургаан хоногтой нярайд хэвлийн хоргүй мэс засал хийлээ.
Энэ үеэр орчин үеийн дэвшилтэт нээлтүүд ба хүүхдийн мэс засал мэдээгүйжүүлэг олон улсын семинар зохион байгууллаа. ОХУ-ын хүүхдийн дурангийн мэс заслын эмч профессор Юрий Козлов, Владимир Новожилов болон АНУ-ын Бостон Чикаго хотын хүүхдийн эмнэлгийн Кейра Мейсон тэргүүтэй 11 эмч профессор ирж лекц уншиж гардан ажилбарын ажлын байрны сургалт хийн 28 хоногтой нярайд хэвлийн хөндийн хоргүй хавдар авах мэс ажилбарыг хамтран хийлээ.
Эцэг эхчүүд хүүхдээ хагалгаанд орлоо гэхэд айх айдасгүй. Эмч нар ч орчин үеийн багаж тоног төхөөрөмжтэй харьцах боломж олгосон уг өрөө эмч ажилчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж өгчээ. Эмч нарын хувьд чадварлаг шинэ техник хэрэгсэл бүхий өрөөнд ажиллахад асуудалгүй гэж салбарын сайд хэлж байна.