ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.10.11/ Наран ургах, шингэх 07:12-18:04

Зурхай

2023.10.11, ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 27 | НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР 

Аргын тооллын: 2023.10.11, ЛХАГВА ГАРАГ

Наран ургах шингэх: 07.12-18.04

Шинийн хорин долоонд замд гарах ба үхэгсдийн үйл, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал сэтгэл амар болно.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.