Эдийн засаг

Засгийн газар олон улсын зах зээлд 5 хувийн хүүтэй 600 сая долларын "Номад" нэртэй бонд бүрэн гаргаж дууслаа. Гэхдээ энэ мөнгө Монголын дансанд орохгүй. Харин ирэх жил төлөх 10 хувийн хүүтэй 500 сая долларын Мазаалай бондоор солигдох юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс бага хүүтэй зээл авч, өндөр хүүтэй зээлээ төлөхөөр болж байна. Ингэснээр жилд төлдөг бондын хүү 26.7 сая доллар буюу 70 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэгдэх тооцоо хийжээ.

Жилд Монгол Улсын Засгийн газар 5.125% хүүтэй 5.5 жилийн хугацаатай "Номад" бондыг 600 сая ам.доллараар олон улсын зах зээл дээр босгожээ. Үүнийг 2016 онд 5 жилийн хугацаатай, 10.875% хүүтэй гаргасан 500 сая ам.долларын Мазаалай бонд, 2012 онд 10 жилийн хугацаатай 5.125% хүүтэй гаргасан 1 тэрбум ам.долларын Чингис бондыг шинэ Номад бондоор солино гэлээ.

Ингэснээр 2021 онд эргэн төлөгдөх 10.875 хувийн хүүтэй Мазаалай бондыг 5.125 хувийн бага хүүтэй шинэ бондоор сольсноор жил бүр Засгийн газрын гадаад бондын хүүгийн зардлаас 26.7 сая ам. долларыг хэмнэх боломжтой болсон байна.

Мөн ирэх жилээс бондын эргэн төлөлтийг жигд болгож төсөвт хүндрэл учруулахгүй байхаар зохицуулж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.