Эдийн засаг

Монгол Улсын эдийн засаг 2020 онд коронавируст халдварын улмаас 2.4 хувиар агшихаар байна. 2009 оны хямралаас хойш Монголын эдийн засаг анх удаа ийм цохилтод орж байгаа юм. Гэхдээ бусад улс орныг бодвол хүнд сорилтыг харьцангуй хохирол багатай туулж байгааг Дэлхийн банкнаас мэдээллээ. Цар тахал дарагдаж, хөл хорио дууссаны дараах хоёр жилд Монгол Улсын эдийн засаг сэргэж, 5-аас дээш хувиар өсөх төлөв ажиглагдаж байгааг Дэлхийн банкны эдийн засагчид зурагласан байна.

Гадаад эргэлт суларч, Ковид-19 цар тахлын эсрэг хорио цээрийн арга хэмжээ нь уул уурхайн болон үйлчилгээний салбарт томоохон сорилт учруулснаар Монгол Улсын эдийн засаг 2020 онд 2.4 хувиар агшихаар байна. Энэ нь 2009 оны хямралаас хойш эдийн засаг анх удаагаа агшиж байгаа тохиолдол юм.

Харин бүс нутгийн эдийн засгийн төлөв 2021 онд харьцангуй өөдрөг байна. Тухайлбал, ковид-19 вирусийн эсрэг вакцин гарч, томоохон улс орны эдийн засаг сэргэнэ гэж үзвэл 2021 онд Хятад 7,9 хувиар бүс нутгийн бусад эдийн засаг 5,1 хувиар өсөх төлөөлөл хувиар өсөх төсөөлөлтэй байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт 2021 онд дараагийн хоёр жилд цар тахлаас өмнө төсөөлж байснаас доогуур түвшинд байх төлөвтэй байна. Ялангуяа Номхон далайн арлын орнуудын өсөлт 2021 нн хүртэл хямралын өмнөх төсөөллөөс орчим хувиар доогуур байх дүр зураг ажиглагдаж байгааг Дэлхийн банкнаас мэдээллээ. Уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний идэвхжилтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засаг 2021-2022 онуудад таваас дээш хувиар өсөх төлөвтэй байгааг тодотголоо.