Эдийн засаг

Манай улс ФАТФ байгууллагын саарал жагсаалтаас гарах болзлыг өнгөрсөн тавдугаар сард бүрэн хангаж үүрэг даалгаврыг биелүүлсэн. Гэвч тус байгууллагын төлөөлөгчид манай улсад биеэр ирж газар дээрх шалгалтыг явуулснаар албан ёсоор саарал жагсаалтаас гарсан гэдгийг олон улсад зарлах юм. Уг ажил КОВИД-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалж өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна. Тэгвэл ирэх 10-р сард ФАТФ байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авахаар болжээ.