Эдийн засаг

Манай улс ФАТФ байгууллагын эдийн засгийн саарал жагсаалтаас гарах нөхцлөө бүрэн хангасан байна. Сүүлийн тайланд Монгол Улс хүлээсэн үүргээ үүргээ бүрэн биелүүлсэнг тусгажээ. Манай улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй гэж ФАТФ үзэж байсан юм. Саарал жагсаалт хүндэрвэл олон улсад хэрэглэдэг виза карт ажиллагаагүй болохоос эхлээд хөрөнгө оруулагчид нүүр буруулж эдийн засгийн хувьд дэлхийгээс таслагдах хүндхэн сорилт үүссэн. Үүнийг манай улс богино хугацаанд өөрчилж, засгийн газар шийдвэртэй алхам хийж чадсаныг Төв банкнаас мэдээллээ.

ФАТФ буюу санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас манай улсыг өнгөрсөн оны 10-р сард стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулж, хэд хэдэн үүрэг даалгаврыг өгсөн байдаг. Үүнд 4 шууд хэрэгжилтийн хүрээнд 6 үүрэг даалгаврыг өгсөн. Тус 6 үүрэг даалгавраас СЗХ-нд шууд хэрэгжилт 3-ын хүрээний хоёр зүйлийг 5 дугаар сар гэхэд биелүүлэхээр үүрэг өгсөн байна. 

ФАТФ-ын Хамтарсан бүлгээс банкнаас бусад санхүүгийн салбаруудад хийгдсэн ажлуудыг өндрөөр үнэлж, үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтыг банкнаас бусад санхүүгийн салбаруудад хийсэн түвшинд хүргэх даалгаврыг авсан байна.

Уг даалгаврыг биелүүлэхтэй холбоотой Хорооноос шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, ФАТФ-ын Хамтарсан бүлэгт 5 дугаар сард тайлан, тодруулгыг хүргүүлж,  Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагууд өгсөн даалгаврын биелэлтээ 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр цахимаар тайлагнаж,  амжилттай хамгаалсан.

Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээг авах юм байна. Үүний дараа ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах боломжтой болох юм байна. 

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ