Эдийн засаг

Мөн өнөөдөр Төв банкны хоёр дэд ерөнхийлөгчийг томилсон байна. Монголбанкны ерөнхийлөгч Баяртсайханыг огцруулснаар дэд ерөнхийлөгчийн суудал эзгүй байсан юм. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөн, дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо. Улсын эдийн засаг FATF байгууллагын саарал жагсаалтад орсон. Эндээс гарах нь эхний даалгавар гэдгийг Улсын Их Хурлын дарга онцолсон байна.

УИХ-аар томилгоог үргэлжлүүлэн Монголбанкны удирдлагуудын асуудлыг хэлэлцлээ. Улмаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн, дэд ерөнхийлөгчөөр Г. Энхтайван нарыг томиллоо.

Хэнтий аймгийн засаг даргын Н.Ганбямын хүү Дөлгөөний тухайд 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлстийн нягтлан бодогч, ахлах хянан шалгагч, Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байгаад 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон. Түүнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох асуудлыг хэлэлцэх үеэр Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орсон асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан онцлоод анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ.

Г.ДӨЛГӨӨН, Г.ЭНХТАЙВАН НАРЫГ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДААР ТОМИЛЛОО

Харин дэд ерөнхийлөгчөөр томилогдсон Г.Энхтайваны тухайд 2007-2011 онд Гадаад харилцааны сайдын туслах, 2013-2015 онд Америк банкинд дадлагажигч шинжээч, 2018 оноос Үндсэний давхар даатгал компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Монголбанкны удирдлагуудаар 30 орчим насны залуус томилогдож байгаа тул хариуцлагатай байхыг гишүүд сануулж байлаа.

Монголбанкны удирдлагаар шинээр томилогдсон эрхмүүд банкны салбарын шинэчлэлд онцгой анхаарах хэрэгтэйг гишүүд хэлж байлаа. Харин манай улс хар саарал жагсаалтад багтсан асуудлаас нэн даруй гарах арга хэмжээ авах үүднээс УИХ ажлын хэсэг байгуулж холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг УИХ-ын дарга онцолсон юм.