С.Амарсайхан: Сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулна

Засгийн газар

 

Халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой энэ сарын 22-ноос хөл хөдөлгөөнийг хязгаарлан хөл хорио тогтооно гэх ташаа мэдээлэл цахим сүлжээнд тархаж байна. Тэгвэл засгийн газар УОК-оос ямар нэг хязгаарлалт хийж хөл хорио тогтоохгүйг мэдэгдлээ. Төрийн байгууллагууд 100 хувь ажиллаж сар шинийн баярын бөхийн барилдаан ч халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулагдана гэдгийг хэлж байна. Гол нь иргэд дор бүрнээ хариуцлагатай байж сар шинийн баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг Шадар сайд уриаллаа.

Халдварын эрсдэл одоо байгаа нөхцлөөс 2 дахин нэмэгдвэл хөдөлгөөнийг хязгаарлах тухай мэдээлэл гарсан. Харин энэ мэдээллийг УОК-ын дарга үгүйсгэж байна. ЗГ болон УОК-оос аль болох хөдөлгөөн хязгаарлахгүй байх зорилготой байгаа. Дээрх хөдөлгөөн хязгаарлах тухай мэдээлэл нь зөвхөн УОК-ын эрдэмтдийн зөвлөл дээр яригдсан асуудал. Үүнийг зарим хэвлэл мэдээллийн байгууллага буруу ташаа ойлгогдохоор мэдээлсэн гэлээ.

Харин сар шинийн баяраар иргэдийг аль болох гэртээ ёслох, цахим золгуут хийхийг уриалж байгаа гэлээ. Тухайбал сар шинийн бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэмийг баримталж зохион байгуулна. Тиймээс иргэдийн гэртээ бөхөө үзээд, шинэлэхийг УОК-оос уриалж байна.

Төрийн албан хаагчид  зайнаас ажиллахгүй  ажил үүргээ хэвийн явуулна

Мөн төрийн албан хаагчдын 50  хувийг зайнаас ажиллуулах саналыг УОК-оос гаргасан ч ЗГ энэ саналыг дэмжээгүй байна. Тиймээс бүх төрийн албан хаагчид ажил үүргээ хэвийн явуулах нь. Мөн зарим аймаг орон нутаг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зарим төрлийн хязгаарлалтыг хийж байгаа. Энэ эрх хуулиараа орон нутгийн удирдлагуудад байгаа учраас үүнд УОК-оос оролцохгүй гэж мэдэгдлээ.

ШУУД ҮЗЭХ