Брюссельд ОХУ-НАТО-гийн дээд уулзалт өндөрлөлөө

Улс төр

Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон ОХУ болон НАТО-ийн дээд хэмжээний уулзалт ажлаа өндөрлөлөө. Энэ удаагийн Орос-НАТО-гийн дээд хэмжээний уулзалт сүүлийн 2 жил хагасын хугацаанд болсон анхны уулзалт байсан юм. Уулзалт нийтдээ 4 цаг үргэлжилжээ. 

Оросын талын хүсэлтээр хийгдсэн уулзалтад Оросын талыг Гадаад хэргийн сайдын орлогч Александр Грушко, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар төлөөлөн оролцсон байна. Түүнчлэн Брюсселийн уулзалтад НАТО-ийн ерөнхий нар.б. дарга Йенс Столтенберг,НАТО-гийн гишүүн 30 улс орны байнгын төлөөлөгчид, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын 1-р орлогч Уэнди Шерман, Умард Атлантын цэргийн эвслийн өндөр албаны цэргийн төлөөлөл оролцсон юм.

Брюсселийн уулзалтын үеэр хэлэлцсэн гол асуудал нь Европын аюулгүй байдал, НАТО-г дорно зүгт тэлэх асуудал, мөн Оросын талаас Украины эсрэг халдан довтлохоос сэрэмжлэх асуудлаар голчлон хэлэлцсэн юм. НАТО-Оросын хамтарсан зөвлөлийн уулзалтын үеэр Европын аюулгүй байдлын талаар амаргүй хэлэлцүүлэг өрнүүлж, санал зөрөлдөөнтэй олон асуудлаар байр сууриа солилцсон байна.