Эдийн засаг

20 мянгатын дэвсгэртийг хуурамчаар үйлдэж захын хорооллын дэлгүүрүүдээр гүйлгээ хийсэн тохиолдол гарчээ. Ингэхдээ өнгөт принтер ашиглаж хуурамчаар үйлдсэн байна. Ирэх сарын нэгнээс 2006 оны 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татаж хамгаалалтын шинэ технологи суулгах ажил өрнөх учраас иргэдийг хуучин дэвсгэртээ банкинд хандан солиулахыг санууллаа. 

2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт олон нийтэд зориулсан хэрэглээний түвшний хамгаалалтын элементийг хангаагүй тул хуурамчаар үйлдэх тохиолдол их гарч байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэхэд хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэн гүйлгээнд оруулсан гэмт хэрэг өнгөрсөн онд хэд хэд бүртгэгджээ.

20 мянгатын дэвсгэртийг хуурамчаар үйлдэх нь их байгаа тул ирэх сарын нэгний өдрөөс эхлэн 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянган төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс татах шийдвэрийг Төв банкны ерөнхийлөгч танилцуулсан. Тиймээс иргэдийн тухайд дээрх мөнгөн тэмдэгтийг арилжааны банкуудад нэн даруй солиулах шаардлагатай. Хэрэв хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэж гүйлгээнд гаргасан тохиолдолд дараах хариуцлагыг хүлээлгэх юм.

Иргэдэд сануулахад 2006 оны 20 мянган төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буландаа 2006 гэсэн тоотой юм байна. Дээрх тэмдэгтийг эзэмшиж байгаа иргэд 2022 оны 3 р сарын 1-ний өдрийг хүртэл Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулах боломжтой. Үүнээс гадна

иргэд  хуурамч мөнгөн дэвсгэрт хүлээн авч хохирохоос сэргийлэхийг

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс онцгойлон анхаарууллаа.