Эдийн засаг

ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Өнгөрсөн 12 дугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин 2018 оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар өсчээ. Бараа, үйлчилгээний үнэ өсөхөд хүнсний болон эмнэлгийн үйлчилгээ зэргийн үнэ голлон нөлөөлсөн байна.

2018 онтой харьцуулахад хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 5.2 хувиар нэмэгдсэн байна. Үүнд бусад секторуудын бараа үйлчилгээний үнэ өссөн нь нөлөөлжээ. Тухайлбал хүнсний бараа тэр дундаа

Ундаа, ус 8.3 хувь

Мах, махан бүтээгдэхүүн 16 хувь

Согтууруулах ундаа, тамхи 3.3 хувь

Хувцас, бөс бараа, гутал 7.1 хувь

Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 1.3 хувь

Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 3.3 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистик харуулж байна.

Инфляцийн жилийн дундаж түвшин 2018 онд 6.8 хувь байсан бол 2019 онд 7.3 хувьд хүрсэн байна. Инфляци өсөхөд дээр дурьдсан бараа, үйлчилгээний үнийн өсөлт гол шалтгаан болсон байна. 300 гаруй нэр төрлийн хэрэглээний бараа, үйлчилгээнээс дундаж өсөлтийг тодорхойлдог байна. Харин үүний 45.5 хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Үүнээс шалтгаалан хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлтэй уялдан нэмэгдэж байгааг ч албаныхан хэлж байна. Хүн амын амьжиргааны доод түвшний 2020 онд мөрдөх хэмжээ өмнөх оноос 5.6-7.5 хувиар өсчээ.

Шинэчлэн тодорхойлсон АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНг өмнөх онтой харьцуулахад Улаанбаатар хотод 12.1 мянган төгрөг

Зүүн бүсэд 14.1 мянга

Баруун бүсэд 12.7 мянга

Төвийн бүсэд 11.2 мянга

Хангайн бүсэд 11.7 мянган төгрөгөөр нэмэгдээд байна.