Эдийн засаг

Монгол Улс FATF-ийн саарал жагсаалтад багтсан. Ил тод байдал болон өршөөлийн хууль баталснаар ийм муу үр дүн авчирсныг эдийн засагчид хэлдэг. Гэвч өмнөх алдааг яаралтай засах ажлыг тааруухан хийсэн холбогдох дарга нарт хариуцлага тооцно гэдгээ Их хурлын дарга мэдэгдээд байгаа юм. 

Монголбанкны ерөнхийлөгч ажлаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн арай өөр байр суурьтай байна. Тэрээр энэ бол ганц, нэг хүнээс болоогүй. Хариуцлага тооцлоо гээд ч сайжрахгүй. Тийм учраас өмнөх алдааг яаралтай засварлахад бүгд хамтран ажиллах ёстойг онцоллоо.

ФЭЙСБҮҮК ШУУД