Эдийн засаг

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр компаниуд төлдөг байсан. Харин Улсын их хурал энэ татварыг аж ахуй нэгж, иргэн, хувиараа ашигт малтмал олборлогч нар бүгд төлдөг байхаар зохицуулжээ. Харин энэ шийдвэр Үндсэн хуулийн цэц дээр унаад байна. Ирэх Лхагвга гарагт татварын зохицуулалтын асуудлаар цэцийн их суудлын хуралдаан болж эцсийн шийвэр гарах юм.  

Манай улс эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс татвар авдаг хуулийн зохицуулалттай байсан.  Үүний цаана бичил уурхай эрхлэгчид болоод худалдсан, зуучилсан, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гээд уул уурхайгаас ашиг олж байгаа газрууд татвар төлөлгүй явж ирсэн. Тэр дундаа алт олборлогчид татвараас зайлсхийх боломжийг хуулиар олгож байсан гэж хэлж болно. Энэ асуудлыг зогсоох эрдэс баялгийн салбараас ашиг олж байгаа бүхэн таван хувийн татвар төлдөг байх хуулийн зохицуулалтыг хийсэн ч уг асуудал Үндсэн хуулийн цэц дээр маргаан дагуулжээ.

Энэ асуудлыг цэцийн их суудлын хуралдаанаар Лхагва гарагт хэлэлцэнэ. Эрдэс баялгийн салбараас ашиг олж байгаа хэн бүхэн татвар төлөх нь улсын эдийн засагт чамгүй хувь нэмэр оруулах юм. Тиймээс цэц үндэсний язгуур эрх ашгийг бодолцон зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа салбарын төлөөлөл хэлж байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 5 хувийн татвар ноогдуулснаар зөвхөн жоншны салбарт төвлөрөх татварын хэмжээ 5-7 хувиар нэмэгдэнэ гэлээ. Манай улс дотоодод борлуулсан нүүрснээс 2.5 хувь, экспортын бүх ашигт малтмалд таван хувиан татвар ноогдуулж байгаа юм.