Credit: dailytimes.com.pk

Эдийн засаг

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага буюу FATF  Олон улсын хамтын ажиллагааны хяналтын ажлын хэсэгтэй хамтарсан уулзалтыг өнгөрсөн 9 сард хийсэн. Уг уулзалтад манай улсын албаныхан хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж байсан юм.  Гэвч Монгол улс тус байгууллагаас өгсөн нэмэлт зөвлөмжид тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдээс дөрөвт нь зохих үр дүн гаргажээ. Ингэснээр саарал жагсаалтад орох эрсдэл үүссэн байна. Харин өчигдөр энэ тухай эдийн засгийн шинжээч болон холбогдох мэргэжилтнүүд Монгол улс, Зимбабе улсын хамтаар багтсан гэж зарлалаа.  

 Мөнгө угаах,  терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг ФАТФ олон улсын байгууллага жилд гурван удаа өтгөтгөсөн хурал хийдэг. Өргөтгөсөн хурлаараа мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг бүрэн биелүүлэхгүй улс орнуудыг зарлаж дутагдлаа засах үүрэг өгдөг юм. Тус байгууллагын энэ удаагийн өргөтгөсөн хурал Парис хотноо 13-18-ны хооронд болж  санхүүгийн эрсдэлтэй орнуудыг зарласанд манай улс багтлаа. Тодруулбал Монгол, Исланд, Зимбабе гэх гурван улсыг саарал жагсаалтад багтааж Этиоп, Шри ланк, Тунис гэсэн гурван улс жагсаалтаас гаргажээ. Манай улсыг саарал жагсаалтад оруулахад нөлөөлсөн үндсэн дөрвөн шалтгаан байснаас дараах хоёр асуудал голлон нөлөөлсөн байна.

Хөрөнгийн эх үүсвэрээ яаж нэмэгдүүлснээ тайлагнаж чадаагүй банкуудаас гадна Голомт, Худалдаа хөгжил, ХААН гэх томоохон гурван банк шалгуулахаас эрс татгалзсаныг эх сурвалжууд хэлж байгаа. Сангийн яам нь хүртэл шалгуулах чиглэл өгөөд хүчрээгүй тохиолдлыг олон улсыг байгууллагууд гайхаад барахгүй мөнгө угаах замаар эх үүсвэрээ нэмэгдүүлсэн гэж дүгнэхэд хүргэжээ. Тэгвэл саарал жагсаалтад багтсан манай улсад дараах эрсдэлүүд үүсэхийг хэлж байна.

Нэг талаас саарал жагсаалтад багтаж олон улсын байгууллагын эрчимтэй хяналтад орсон ч нөгөө талаас энэ нь сайн зүйл гэж үзэх хүмүүс байгаа. Учир нь манай улсад мөнгө угаасан олон хэрэг ил болдог ч хуулийн байгууллагаар нэг нь ч эцэслэгдэн шийдэгдээгүй байдаг байна. Тиймээс хяналт харуицлагыг сайжруулж алдаагаа засах боломж гэж харах гишүүд байгаа юм.

ФАТФ-аас манай улсад дараах зөвлөмжүүдийг өгчээ. Эдийн засгийн ил тод байдлыг хангах хуулиар 34 их наяд төгрөг буюу улсын ДНБ-нээс хэд дахин давсан мөнгийг ил болгоод өршөөлийн хуулиар хаасантай холбоотой Ил тод байдлын тухай хуулийн зүйл заалтыг эргэн хянах. Хоёрдугаарт, оффшор, авлига албан тушаалын гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэх байдалд анхаарах, хар тамхи зөөвөрлөх наймаалах хилээр хориотой бараа нэвтрүүлдэг байдлыг таслан зогсоох зэргийг зөвлөсөн байна. Тиймээс саарал жагсаалтаас нэн даруй гарах арга хэмжээг эрчимтэй авч ажиллахаа Сангийн сайд хэллээ.

Гадаад валютын гүйлгээ хязгаарлагдаж валютын ханш өсөх зэрэг эрсдэл үүсэхийг зарим эх сурвалжууд хэлж байгаа ч Төв банк болоод салбар яам эдийн засагтаа бага шок авахын тулд өгсөн зөвлөмжүүдийг нэн даруй хэрэгжүүлж зургаан сарын хугацаанд саарал жагсаалтаас гарах боломжтойг хэлж байгаа юм.