Эдийн засаг

Манай улс санхүүгийн эрсдлийн эсрэг олон улсын ФАТФ байгууллагын саарал жагсаалтад багтах эсэх эцсийн хариу өнөөдөртөө багтаж гарна. 2015 онд батлагдсан ил тод байдлын тухай хуулиар 30 гаруй их наяд төгрөгийн хэргийг уучилсан. Мөн арилжааны томоохон гурван банк активын хэмжээгээ хэрхэн өсгөснөө тайлбарлаж чадахгүй байна. Энэ шалтгаан бол манай улсыг мөнгө угаах, терроризм санхүүжүүлэхийн эсрэг бодит тэмцэл өрнүүлж чадаагүй гэж үзэхэд хүргэснийг мэргэжилтнүүд хэллээ. ФАТФ-ийн саарал жагсаалтад багтвал Монгол Улсын эдийн засаг, санхүү дэлхийгээс таслагдах юм.

Хэрвээ FATF-ийн саарал жагсаалтад манай улс багтвал хамгийн муугаа бодоход иргэд гадаад улсад картын гүйлгээ хийх боломжгүй болохоос эхлээд хөрөнгө оруулалтууд шууд зогсонги байдалд орж санхүү, эдийн засгийн хувьд манай улс хүндхэн байдалд орох эрсдэлтэй юм. FATF-ийн хурал өнөөдөр Парист болж шийдвэр гаргана. Цагийн зөрүүнээс үүдэн саарал жагсаалтад багтсан багтаагүй гэдэг мэдээлэл оройхон ирэх юм. Харин хуралдаан болж байгаатай холбогдуулан Улсын их хурлын дарга энэ байгууллагад хоёр төрлийн бичиг илгээсэн. Эхнийх нь мөнгө угаахтэй тэмцэхийн тулд улсын төсөвт хөрөнгө суулгаж тусгай арга хэмжээ авна. Мөн терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бүх төрлийн хуульд өөрчлөлт оруулна гэдгээ илэрхийлсэн байна.

Энэ асуудал яригдах болсон гол шалтгаануудын нэг нь 2015 онд батлагдсан ил тод байдлыг хангах хуулиар 34 их наяд төгрөгийн асуудлыг Монгол улс уучилсан. Мөн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн томоохон гурван банк санхүүгийн эх үүсвэрээ шалгуулахгүй байгаа нь нөлөөлжээ.

 

FATF-ийн саарал жагсаалтад Монгол улсыг оруулсан гэдэг мэдээлэл дөнгөж сая ирлээ. Ингэснээр дэлхийн санхүүгийн ертөнц манай улсаас холдож байна. Гэхдээ энэ асуудлаас маш богино хугацаанд буюу ойролцоогоор зургаан сарын дотор гарна гэдгийг Сангийн сайд хэллээ.