Эдийн засаг

И-баримтын бүртгэлээр зөвхөн татварын буцаан олголт авах биш төрийн олон төрлийн төрийн үйлчилгээнд хамрагдах боломж бүрдэж байна. Гадаад паспорт, иргэний үнэмлэх захиалахаас эхлээд иргэд заавал биеэр очдог байсан 38 төрийн үйлчилгээг цахимаар авах юм. Мөн төрийн үйлчилгээнд төлөгдсөн төлбөр бүрт и-баримт олгох боломжийг засгийн газар бүрдүүллээ.

Төрийн үйлчилгээний хүнд суртал, оочир дугаарын дээр түгжрэл банкны оочир гээд иргэдэд учрах хүндрэл их байдаг. Тэгвэл энэ асуудлыг засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэж төрийн үйлчилгээг илүү түргэн шуурхай авах боломжийг нээлээ.  Тодруулбал иргэд цахим төлбөрийн баримтын систем буюу и баримт аппликэйшн ашиглан гар утсаараа төрийн үйлчилгээний төлбөрийг төлдөг болох юм.

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны системийг ийнхүү нэвтрүүлж байна. Энэ дагуу иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем” буюу ebarimt аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломжтой болж банкинд оочирлон шимтгэл төлөх шаардлагагүй боллоо. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД