Украины зүүн бүс, Донбасс дахь нөхцөл байдал тогтворгүй байна

Улс төр

Украины зүүн бүсийн нутаг, тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхагласан Донбасс, Луганскад өнгөрсөн амралтын өдрүүдэд нөхцөл байдал тогтворгүй байжээ.

Донбассын газар нутагөнгөрсөн бямба гарагт Украины зүгээс миномётын харвалтад өртсөн. Тэгвэл Донбасст бүс нутагт явуулах цэргийн ажиллагааны талаар судлахаар явж байсан Украины Дээд Радын зарим гишүүд, мөн Украины дотоод хэргийн сайд Денис Монастырский миномётын харвалтад өртжээ. 

Украины албаны хүмүүстэй цуг  гадны хэвлэл мэдээллийн ажилтнууд, тэр дундаа Америкийн CNN суваг, Францын Франс пресс агентагийн ажилтнууд явжээ. Азаар тэднээс нэг ч хүн суманд өртөөгүй байна. Түүнчлэн бямба гарагт Европын Аюулгүй байдлын албаны мэдээллээр Донбасст гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн 1,566 тохиолдол бүртгэгджээ.

Украины цэргийн нэгдсэн хүчний штабын мэдээлснээр Донбассын талаас нээсэн галын улмаас Украины хоёр цэрэг амиа алдсан гэжээ. Тэгвэл Украины зүүн бүсэд ийнхүү дотоодын нөхцөл байдал тогтворгүйтэхтэй зэрэгцээд Оросын Батлан хамгаалах яам урьднаас төлөвлөгдсөн байсан стратегийн тогтоон барих хүчний нэгдсэн сургуулилтын бичлэгийг үзүүлжээ. Энэ хүрээнд “Кинжал” болон “Циркон” стратегийндуунаас хурдан пуужин, мөн “Ярс” баллистик болон далавчит пуужингийн туршилт сургуулилт явуулсан юм.

Донбасс дахь нөхцөл байдлын талаар ЕХ-ны гадаад бодлогын асуудал хариуцсан тэргүүн Жозеп Боррель байр сууриа илэрхийлж, иргэний зориулалттай объектууд өртсөнийг шүүмжилсэн байна.