Шведийн шуудангийн ажилчдыг “VR” ашиглан дадлагажуулж байна

Технологи-360

Цар  тахлын хүнд үед олон ажилчид өвдөж, нийгмийн зай барих болсон нь компаниудын хувьд зарим үйл ажиллагаагаа өөрчлөх, шинийг эрэлхийлэх сонголтод  хүргэсэн.  Тэгвэл Шведийн PostNord үндэсний шуудангийн үйлчилгээ нь тээврийн хэрэгсэл жолоодохоос эхлээд илгээмжүүдийг ангилах зэрэг бүх процессыг виртуал бодит байдлын (VR) чихэвч ашиглан ажилтнууддаа зааж эхэлсэн байна. 

PostNotrd-ийн Манлайлал, ур чадварыг хөгжүүлэх хэлтсийн дарга Патрик Агрен, "Цар тахлын эхэн үед бид  олноороо өвчний чөлөө авч, ажиллах хүчний хомсдолд орсон. Үүнээс үүдэн VR сургалтын төслийг  санаачлан эхлүүлсэн юм" гэж Ройтерс агентлагт ярьжээ. Тус компани нь 3D VR сургалтын видео бүтээгчид болох Warpin-тэй хамтран ажилчдад тээврийн хэрэгслээ хэрхэн шалгах, засвар үйлчилгээ хийх, илгээмж өргөх, хянах, боловсруулах процессыг заахаас гадна манлайлах ур чадвар, олон нийтийн өмнө илтгэх чадварын цуврал модулиудыг хүртэл бэлтгэсэн байна.

Уорпин хэлэхдээ, VR 3D сургалт нь уламжлалт танхимын сургалттай харьцуулахад гүйцэтгэлийг илүү нэмэгдүүлж, цаг хугацаа, зардал мөнгө хэмнэж байгаа талаар онцолжээ. PostNord-н явуулсан судалгаагаар, өмнө нь хэрэглэгдэж байсан цахим сургалтын модулиудаас 80% хүртэл илүү үр дүнтэй болох нь харагдсан байна. Иймд VR модулийн тоогоо нэмэгдүүлж, 26,000 ажилтнаа бүрэн сургалтад хамруулахаар төлөвлөжээ.