Европын орнуудад түлш шатахуун, байгалийн хийн үнэ тогтмол нэмэгдсээр байна

Үйл явдал

ЕХ, Оросын эсрэг тавьсан эрчим хүчний хоригоос шалтгаалан Европын орнуудад түлш шатахуун, байгалийн хийн үнэ тогтмол нэмэгдсээр байна. Энэ нь эргээд Европын үйлдвэрлэгчдэд, хэрэглэгчдэд ихээхэн дарамт авчирч, үнэ нэмэгдэх, зах зээлийн тогтворгүй байдал үүсэхэд хүргэж байгаа юм. 

Италийн Сардини арал дээр алсын тээврийн жолооч нар ажил хаялт зарлаж, боомтын гол авто замыг хаажээ. Тэд түлш шатахууны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэн, төр засгаасаа тэдэнд нөхөн олговор олгохыг шаардаж байгаа юм. Португалийн Лиссабон хотод мөн алсын тээврийн жолооч нар эсэргүүцлийн жагсаал хийж, түлш шатахууны үнэ нэмэгдэж байгаагаас тээврийн салбар дампуурч болзошгүй нөхцөл байдалд ороод байгааг сануулжээ. Германд мөн түлш, эрчим хүчний үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэж байна. Германы засгийн газар иргэдээ дэмжих хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна.