Армийн талаар худал мэдээлэл нийтэлсэн бол 15 жил хүртэл хорих хуульд Путин гарын үсэг зуржээ

Үйл явдал

Тэрээр мөн Оросын эсрэг хориг тавихыг уриалан дуудсан бол торгууль ногдуулах, шоронд хорих хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна.

Москва Украин руу улам давшилж буй энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Баасан гарагт Оросын армийн талаар худал мэдээлсэн бол 15 хүртэл шоронд хорих хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. 

Баасан гарагийн өглөө хууль тогтоогчдоос өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөлд армийн талаар илт худал мэдээлэл нийтэлсний улмаас гарах үр дагавраас нь хамааран шийтгэлийг харилцан адилгүй ногдуулах заалт орсон байна. 

Цэргийн ажиллагаанаас үүдэлтэй Барууны орнуудаас эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаа учраас Путин мөн Оросын эсрэг хориг тогтоохыг уриалсан хүмүүст 3 хүртэлх жилийн ял, торгууль ногдуулах талаар хуулийн төсөлд тусгагдсан гэнэ.

Оросын хэвлэл мэдээллийнхэнд цэргийн ажиллагааны талаар зөвхөн албаны эх сурвалжаас гаргасан мэдээллийг түгээхийг үүрэг болгожээ.