Европын холбоо Украин руу цэргийн арми явуулна

Үйл явдал

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула Вон Дер Лайн Украин руу цэргийн арми явуулахаар болсон талаар мэдэгдлээ.

ЕХ мөн агаарын орон зайгаа Оросын онгоцуудад хааж, Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хоригложээ. Хувийн нисэх онгоцууд ч мөн энэ хоригт багтаж байна.

ЕХ-ноос гадна Их Британи ч мөн Оросын онгоцуудыг хүлээн авахгүй, тийшээ нисэхгүй, назар нутаг дээрх агаартаа нислэгээр дайран өнгөрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнээс гадна ЕХ Украины иргэдэд орогнол олгохоо мэдэгдсэн. Энэ алхмыг Германы Дотоод хэргийн сайд мэдэгдсэн бөгөөд гишүүн орнууд дүрвэгсдийг эхлээд орогнол хүсэх хүсэлт гаргалгүйгээр гурван жил хүртэлх хугацаанд хүлээн авахаар санал нэгтэй зөвшөөрсөн гэжээ.