Ковид-19

Өчигдөр буюу өнгөрсөн Лхагва гарагт Японы Эрүүл мэндийн яамнаас коронавирусын эсрэг биет илрүүлэх хамгийн энгийн төдийгүй түргэн шуурхай оношлуур бүтээснээ албан ёсоор мэдээллээ. Цаашдаа оношлуурыг илүү олон тоогоор үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг Японы NHK телевизээс мэдээлсэн байна.

Хамгийн хурднаас гадна тун энгийн байдлаар бүтээсэн коронавирусын эсрэг биет илрүүлэх энэ оношлуур нь  ямар нэгэн мэргэжлийн ур чадвар шаардахгүй ердөө 30 минутын дотор шинжилгээний хариуг мэдэх боломжтой гэдгээрээ онцлог юм байна. Энгийнээр хэлбэл хүндэрсэн ханиад хатгааг оношлох хэрэглүүртэй ижил гэдгийг эх сурвалжид онцолжээ. Шинжилгээ өгч байгаа иргэний хамарнаас авсан арчдасыг ашиглан шинжилгээ хийгдэнэ. Оношлуурыг PCR шинжилгээ хийх эрхтэй газруудад хуваарилан өгөх юм байна.

Одоогийн байдлаар хамгийн их халдвар тархсан Токио, Осака хотуудад явуулахаар болжээ. Эсрэг биетийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэд PCR шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Энэ улсын Эрүүл мэндийн яамнаас ямар иргэд эсрэг биетийн шинжилгээнд хамрагдах шаардлагатайг тусгайлан төлөвлөхөөр бэлтгэж байгаа тухай NHK телевиз мэдээллээ.