Ковид-19

“Вандэ Барат” нэртэй Энэтхэг Улсын иргэдээ татан авах ажиллагаа АНУ-ын Чикаго хотоос үргэлжилж байна. Энэтхэгийн иргэд хамгийн олон оршин суудаг хотуудын нэг бол АНУ-ын Чикаго хот. Өнгөрсөн Даваа гарагт Филиппин улсын нийслэл Манил хотоос усан онгоцоор Энэтхэгийн иргэд эх орон руугаа буцан Мумбай боомт хотод амжилттай хүрсэн.

Өчигдөр Чикаго хотоос 300 орчим Энэтхэг иргэн эх орон руугаа буцсан байна. Тусгай нислэгийг 31 улсаас 149 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал бусад хамгийн олон иргэнтэй улсуудтай харьцуулахад харьцангуй бага байна. Өнөөдрийн байдлаар энэ улсад 74,292 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 24,420 иргэн эдгэрч, 2,415 иргэн нас баржээ.