Ковид-19

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос Улсад ковид-19 халдвар авснаа мэдээгүй иргэн нэг шөнийн дотор таван шөнийн цэнгээний газраар зорчсон байсан. Тус иргэн нь цахимаар дамжуулан иргэдээс уучлал гуйсан юм.

Харамсалтай нь тэрбээр ижил хүйстнүүдийн шөнийн цэнгээний газар орсон нь маш олон халдвар авсан байх магадлалтай иргэд өөрийгөө нууж, шинжилгээнд хамрагдахгүй байх эрсдэл дагуулж байгаа юм. Тэдгээр иргэнийг улсынх нь зүгээс хувийн мэдээллээ нууцлан шинжилгээнд хамрагдахыг уриалсан. Өнөөдрийн байдлаар шөнийн цэнгээний газар байсан иргэдийн 101 нь халдвар авсан нь тогтоогджээ. Шөнийн цэнгээний газраар явсан 7 мянга гаруй иргэд шинжилгээнд хамрагдаад байгаа тухай тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Өмнөд Солонгос Улсын хувьд тахлын нөхцөл байдал сайжирч хөл хориог цуцалж эхэлсэн байсан. Харин одоо цэнгээний газар тахлын шинэ голомт болоод байгааг энэ улсын зүгээс анхааруулсан байна.