Ковид-19

Өнөөдрийн байдлаар АНУ-д 1,347,151 иргэн коронавируст халдвар авсан нь бүртгэгджээ. Харин нас баралтын тоо 80,378 хүрсэн байна.

Өнгөрсөн нэг өдрийн дотор 17,360 иргэн шинээр халдвар авсан нь бүртгэгдэж,  850 иргэн халдварын улмаас нас барсан байгаа юм. Энэ улсын зүгээс маш олон хот мужуудын хөл хориог цуцалж эхлээд байгаа юм. Харамсалтай нь өдөрт шинээр нэмэгдэх халдварын тохиолдол огтхон ч буурахгүй байгаа тухай хэвлэлүүд шуугиж байна. АНУ-д хамгийн ихдээ нэг өдөрт 337,055 тохиолдол бүртгэгдэж байжээ.