Капитал банкаас ЭМ, НДСангаас нэхэмжилсэн өр төлбөр барагдуулахыг шуурхайлах үүрэг өглөө

Засгийн газар

Татан буугдсан Капитал банкинд байршиж байсан ЭМ-ийн болон НД-ын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр өнөөдөр Засгийн газар мэдээлэл сонсч үүрэг чиглэл өглөө. 

Капитал банкийг 2019 оны 4-р сарын 8-ны өдөр татан буулгахад Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар ЭМ-ийн болон НДЕГ-т нийтдээ 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарчээ.

Энэ дагуу Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан үлдэгдэл бэлэн мөнгөнөөс ЭМ-ийн болон НД-ийн санд тус бүр 7.7 тэрбум төгрөгийг шилжүүлжээ.

Мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс ЭМДСанд 36.5 тэрбум НДСанд 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгчээ.

Хамгийн сүүлд өнгөрөгч амралтын өдрүүдэд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас ЭМДЕГ НДЕГ-ын удирдлагуудыг байлцуулан тус банкны барьцаанд болон өөрийн өмчлөлд байсан бусад эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулж авбал зохих хувь хэмжээгээр нь хувь тэнцүүлж шилжүүлэхээр тохиролцжээ.

Харин өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар хувь тэнцүүлж шилжүүлэхээр тохиролцсон 118 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг өгөх ажлыг хуулийн дагуу зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. 

ЭМ-ийн болон НДЕГ-ууд одоо шилжүүлж авсан эд хөрөнгөө үндэсний зөвлөлөөс баталсан журмын дагуу дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан худалдах ажлууд хийхээр болж байна.