Энэ онд 700 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Нийгэм

Улсын хэмжээнд энэ онд 16,495 шинэ орон сууц ашиглалтад орно гэж тооцоолжээ.

Улсын хэмжээнд энэ онд 700 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно гэж төлөвлөснөөс өнгөрсөн нэгдүгээр сард 50 тэрбумыг төсөвлөсөн байжээ. Төсөвлөсөн мөнгөнөөс 43 тэрбумын зээлийг 545 зээлдэгч авсан байна. Харин 2-р сард 52 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд хувиарласан бол өнгөрсөн 18 ны өдрийн байдлаар 150 гаруй зээлдэгч 12.3 тэрбум төгрөгийн зээл аваад байна. З

Зээл олголт хэвийн үргэлжилж арилжааны банк болоод Төв банкны санхүүжилт ямар нэг асуудалгүй шийдэгдэж байгааг хэлж байна. 

Цар тахлаас үүдэлтэй иргэдийн орлогыг хамгаалах чиглэлд засгийн газар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 4 р сараас хойш 4 удаа хойшлуулаад байгаа. Энэ нь зээл шинээр олгох эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлж байгаа ч өнөөдрийн байдлаар зээл олголт зогсох хэмжээнд очоогүйг Сангийн сайд хэлж байсан.

Өнөөдрийн байдлаар 61 мянга гаруй зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгийн зээл хойшлоод байна. Ингэснээр нийт 5.6 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт үүсчээ.