Ковид-19

Манай дэлхийд хамгийн их ковид-19 халдварын тоо бүртгэгдсэн АНУ-д нэг сая 262 мянга орчим өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Үүний араас Испани Улсад 253 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийд хамгийн их өвчлөл бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байгаа юм. Одоогоор Испани Улсад өдөрт нэмэгдэх өвчлөлийн тоо багасаж 150 мянга орчим өвчтөн эдгэрсэн байгаа.

Харин 60 мянга орчим өвчтөн эмчлэгдэж байна. Энэ улсад тахал дэгдсэнээс хойш өндөржүүлсэн хөл хориог 5-р сарын 10 хүртэл тогтоосон байсан. Мягмар гарагт хийсэн Засгийн газрын уулзалтын үеэр  Ерөнхий сайд Пэдро Санчз хөл хориог ахин сунгах санал гаргасан байна. Харин эрх баригчдын зүгээс өвчлөлийн тоо буурч, хүнд үеийг давсан учраас үргэлжлүүлэн хөл хорио тогтоох нь улсын эдийн засаг, иргэдийн хэвийн амьдралд муугаар нөлөөлнө гэж үзжээ. Тодруулбал Испанийн Засгийн газрын нөлөө бүхий Ардын намаас

“Хөл хориог сунгах шаардлагагүй”

гэдгээ илэрхийлсэн байгаа юм. Бусад намын зүгээс ч энэ саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Энэ улсын хөл хорио одоогоор 7 дах долоо хоногтоо үргэлжилж байна. Харин өнөөдрийн мэдээллээр хөл хориог 15 хоног сунгахаар эцэслэн шийдвэрлэжээ.