Ковид-19

ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, ажиглалтад байгаа 19, Сэлэнгэ аймаг Алтанбулаг боомтоор орж ирсэн 32 тээврийн жолооч зэрэг нийт 147 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарчээ. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1030 хүн байна. Өчигдөр тусгаарлах хоног дууссан учир 13 хүн ажиглалтаас гарлаа.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан тав, ажиглах байранд байгаа 19 болон Сэлэнгэ, Замын-Үүдэд тусгаарлагдсан иргэдээс шинжилгээ авчээ. Эдгээр иргэдийн хариу сөрөг гарсан байна. Мөн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг болон аймаг, орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс тандалтын зорилгоор шинжилгээ авч байгаа. Энэ зорилгоор өчигдөр 21 сорьц цуглуулан лабораторит шинжилгээ хийж оношийг үгүйсгэжээ. Харин Өмнөговь аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын сорьц өнөөдөр зөөвөрлөгдөн ирсэн, хариу маргааш гарна гэсэн юм.

А.АМБАСЭЛМАА: ӨМНӨГОВЬ АЙМАГТ БҮРТГЭГДСЭН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН СОРЬЦ ӨНӨӨДӨР ИРСЭН

Манай улсад онош батлагдсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д 28 хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хоёр хүний биеийн байдал хүнд байгаа гэдгийг хэлсэн юм. Мөн гадаадад байгаа иргэдэд коронавируст халдвартай холбоотой мэдээллийг өгөх зорилгоор тусгай апп гаргасан. Өчигдөр есөн улс орноос манай улсын 30 иргэн холбогдон мэдээлэл авчээ.

Халдвар дотооддоо илэрвэл бид ямар арга хэмжээ авах, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг хаана тусгаарлах зэрэг гамшгийн үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох үүднээс манай улс нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулж байгаа. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Болзошгүй эрсдэлд бэлэн байх, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ