Ковид-19

Мягмар гарагт ОХУ-д нийт 10,102 иргэн шинээр ковид-19 халдвар авсан нь бүртгэгдээд байсан. Ингэснээр ОХУ-д нийт халдвар авсан иргэдийн тоо 155,370 болжээ.

Өнөөдрийн мэдээллээр нийт 1,451 иргэн халдварын улмаас нас барж, 20 мянга орчим иргэн эдгэрсэн байна. Тус улсын зүгээс хөл хориог  5-р сарын 11 хүртэл сунгажээ. Ерөнхийлөгч Владимр Путин

“Тахлын оргил үеийг бид даваагүй байна. Биднийг илүү хүнд нөхцөл байдал хүлээж байна"

хэмээн иргэддээ анхааруулсан юм.