BioNTech компани Африк тивд цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэнэ

Технологи-360

Америкийн Пфайзер эмийн үйлдвэртэй хамтран COVID-19 коронавирусний эсрэг вакцин гарган авсан Германы BioNTech компани Африк тивд вакцин үйлдвэрлэх хүсэлтэй байна. 

Энэ зорилгоор тусгай ачааны контейнераар вакцины бэлдэцээ зөөвөрлөх боломжтой гэж үзэж байна. 

ДЭМБ-ын мэдээллээр өнөөдөр дэлхийн 116 улс орон хүн амаа цар тахлын эсрэг вакцинжуулах хуваариас хоцорч байгаа юм. Вакцины хүрэлцээ муу байгаагаас цар тахлын халдвараар нас барж байгаа иргэдийн тоо дэлхийн улс орнуудад сүүлийн 7 хоногт 4%-иар өссөн байна. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесусын мэдэгдсэнээр энэ 2022 оны эхний хагас жилд дэлхийн хүн амын 70%-ийг вакцинд хамруулбал цар тахлын дэгдэлтийг дарах боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн хэрвээ улс орнуудад цар тахлын эсрэг вакцинжуулалт доогуур хувьтай байх нь коронавирусний шинэ хувилбар дэгдэх эрсдлийг үүсгэж байгааг ч тэмдэглэжээ. Африк тивийн хувьд өнөөдөр нийт хүн амын ердөө 12% нь л вакцинд бүрэн хамрагдаад байгаа нь дэлхийд хамгийн доогуур үзүүлэлт юм. Тиймээс BioNTech компани Африк тивд вакцин үйлдвэрлэхээр Руанда болон Сенегал улс руу эхний ээлжинд мобил-модуль хувилбараа илгээхээр бэлтгэж байна.